Эдийн засаг

Хувьцаат компаниудыг мэдээллээ ирүүлэхийг сануулав

Санхүүгийн зохицуулах хорооноос хувьцаат компаниудад хандан олон нийт болон хөрөнгө оруулагч-хувьцаа эзэмшигчдэд холбогдох мэдээллийг нээлттэй, ил тод, шуурхай хүргүүлж, Үнэт цаасны бүртгэлийн журамд заасан арга хэмжээнүүдийг тогтоосон хугацаанд хэрэгжүүлэхийг санууллаа.

Тухайлбал, үнэт цаас гаргагч нь хугацаат тайлагнал болон мэдээллээ тухай бүр нь цахим, цаасан хэлбэрээр дээрх хороонд ирүүлж, өөрийн, арилжаа эрхлэх байгууллагын цахим хуудсаар дамжуулан олон нийтэд танилцуулахыг дурдлаа.

Мөн компанийн засаглал, комплайнстай холбоотой мэдээлэлтэй танилцан, хэрхэн хэрэгжүүлж буй талаарх тайлбар, холбогдох материалаа ирүүлэх шаардлагатай аж.

Компаниуд тайлан тэнцэл, тайлагнал, ногдол ашиг олголтын шийдвэр, үүнийг хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулсан мэдээлэл, баримт материал зэргийг ирэх тавдугаар сарын 1-ний дотор СЗХ-нд ирүүлэх учиртайг сануулжээ. Биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 10.11, 11.10-т заасны дагуу торгуулийн арга хэмжээ авахыг дурдав.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close