Засгийн газарОнцлох

ЦХХХ-ны салбарын стратеги төлөвлөгөөнд жендэрийн асуудлыг анхаарна

ЦХХХЯ, Жендэрийн үндэсний хороотой хамтран салбарын жендэрийн стратеги төлөвлөгөөг боловсруулах зөвлөлдөх уулзалт, семинарийг /2022.01.09/ зохион байгууллаа. Тус семинарт Жендэрийн үндэсний хорооны зөвлөх Б.Онон, Салбар дундын бодлого зохицуулалт, хууль тогтоомжийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн О.Буянаа нар “Жендэрийн тэгш байдал, үндэсний бодлого төлөвлөлтийн онцлог”, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө”, “Цахим хөгжил, харилцаа, холбооны салбарын оролцоонд суурилсан жендэрийн үнэлгээний тайлан” болон “Салбарт баримтлах жендэрийн стратегийн тэргүүлэх чиглэл” зэрэг сэдвээр танилцуулга, мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Зөвлөлдөх уулзалтад ЦХХХЯ болон харьяа байгууллагуудын төлөөлөл, жендэрийн үндэсний хорооны ажлын алба, хувийн хэвшлийн нийт 40 гаруй төлөөлөл оролцож, салбарын 2023 оны стратеги төлөвлөгөөнд жендэрийн асуудлын талаар анхаарч, тусгаж ажиллахаар санал нэгдлээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close