ЕрөнхийлөгчОнцлох

Дипломатуудад цол хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойг тохиолдуулан гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж нэр бүхий дипломатуудад цол хүртээв.

ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЦОЛООР

Ахмад дипломатч, Гадаад харилцааны яамны дэргэдэх “Эмэгтэйчүүдийн дипломат клуб”-ийн тэргүүн Содовын Онон;

Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн асан Ринчиннямын Амаржаргал;

ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН ЦОЛООР:
  • Ахмад дипломатч Дагвын Баттулга;
  • Ахмад дипломатч Дандарын Моононцагаан;
  • Ахмад дипломатч Цэдэнгомбын Пүрэвжаргал нарыг шагналаа.
  • Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайд Дамбадаржаагийн Батжаргал;

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дипломат цол хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж, сайн сайхныг хүсэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close