Монголын Ипотекийн Корпораци (МИК) нь банкуудын олгосон ипотекийн зээлийг багцлан худалдан авч, үнэт цаасжуулан ипотекийн зээлийн эх үүсвэрийг 10-30 жилийн хугацаатай болгодог.
МИК-д шилжсэн ипотекийн зээлийн багцад шинжилгээ хийхэд нийт зээлдэгчийн 74% нь 60м2 хүртэл талбайтай байр худалдан авч, 68.3% нь сард 200-600 мянган төгрөгийг зээлд төлдөг бол 36% нь гэр хорооллоос орон сууцанд шилжсэн байна.
Эх сурвалж: МИК