Төрийн банкОнцлох

Б.Жавхлан: Төрийн банк IPO гаргах ажлыг амжилттай хэрэгжүүлсэн

УИХ ирэх оны улсын төсвийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлээд байна. Төсвийн байнгын хорооноос төсөв дэх олон нийт, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшлийн оролцоо, хяналтыг сайжруулах зорилгоор энэ сарын 19-нд анх удаа олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах гэж буй.

Энэ ч үүднээс ирэх 2023 оны төсөв тойрсон асуудал олны анхааралд хэвээр байна. Хэвээр байхаас ч аргагүй өөрчлөлтүүд орсон учраас тэр биз. Ирэх оны төсвийн талаар Сангийн сайд Б.Жавхлан хэд хэдэн томоохон өөрчлөлтүүдийг онцолжээ. Тухайлбал,

“Ковид-19 цар тахлын хүнд үед Монгол Улсын 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт олгож ирсэн 100 мянган төгрөгийг бууруулахгүйгээр үргэлжлүүлэх, ингэхдээ өрхийн амьжиргааг харгалзан нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгө олгохоор” тусгасан юм. 

Монгол Улсын Засгийн газар 2023 оны төсвийн төслийг бүх салбарт хүртээмжтэй, эдийн засгийн хүнд бэрхшээлтэй үед зайлшгүй шаардлагатай гэсэн томоохон бүтээн байгуулалт ажлуудад хөрөнгө оруулалт хийсэн зэрэг  өөрчлөлтүүдийг хийхээр болжээ. Энэ ажлын хажуугаар Сангийн сайдын энэ онд хэрэгжүүлсэн томоохон нэг ажил нь банкны IPO гаргасан явдал болж байна. Сангийн сайд Б.Жавхлан “Төрийн банкны IPO” гаргах ажлыг санаачилж, амжилттай хэрэгжүүлсэн гэж салбарынхан нь дүгнэж байгаа.

Банкууд IPO хийж, хүн бүрийн мэддэг банкууд олон нийтэд нээлттэй болсноор хөрөнгийн зах зээлийн идэвх илт сэргэх ба цаашлаад гадны хөрөнгө оруулалт орж ирснээр зах зээл өргөжиж, бусад компаниуд ч мөн нээлттэй болох зам засагдана гэж мэргэлжилтнүүд үзэж байгаа.

Харин “Төрийн банк”-ны хувьцаа нь хамгийн тогтвортой өгөөжтэй хөрөнгө оруулалт болж, банк өөрөө нээлттэй хувьцаат компани болсон явдал юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close