Уул уурхайFocus

Монгол Улс 1995 оноос хойш нийт 336 сая тонн нүүрс экспортолсон байна

Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой Ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд болж байна. Ерөнхий хяналтын сонсголд Сангийн сайд Б.Жавхлан оролцож, мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Монгол Улс 1995 оноос жижиг, том экспорт хийж эхэлсэн байдаг. Тэрнээс хойш нийт 336 сая тонн нүүрс экспортолсон байна. Үүний 298.4 сая тонн буюу 80 хувь нь 2011 оноос өдийг хүртэл экспорт хийгдсэн байна. Үндсэндээ 90 хувийг нь найман компани гаргасан байна.

Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс”, “Монголын алт компани”, Тавантолгой”, “Саусгоби сэндс”, “МОЭНКО”, “Чинхуа мак нарийн сухайт”, “Хангад эксплорэйшн” зэрэг компани байна. Нийт нүүрснээс тэд 45.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсон байдаг байна.

Өнгөрсөн 2011-2022 онд нүүрсний 177 компанид 239 удаа татварын шалгалт хийсэн байна. Энэ бол бага тоо биш. Улмаар 1.6 их наяд төгрөгийн зөрчлийг илрүүлж, 295 тэрбум төгрөгийн акт тавьсан байдаг” гэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close