Засгийн газарОнцлох

Х.Нямбаатар: ЭТТ холбоотой бүх нүүрсний гэрээг ил болгож байна

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. Тэрбээр хэлэхдээ “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн худалдан авалтын гэрээг ил болгож байна. Мөн өнгөрсөн хугацаанд нүүрс тээврийн үйл ажиллагаанд нийт 25 мянга орчим тээврийн хэрэгсэл оролцсон. Эдгээр тээврийн хэрэгслүүдийг өмчлөгчийн бүртгэлийн мэдээллийг ил болгож байна.

Богинын тээвэрт С зөвшөөрөлтэй 150 ААН-ийн 5647 тээврийн хэрэгсэл, уртын тээвэрт 421 ААН-ийн 10432 тээврийн хэрэгсэл, Гашуун сухайт дахь чингэлэг тээвэрт 17 ААН-ийн 1281 тээврийн хэрэгсэл үйл ажиллагаагаа явуулж байна. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд олон улсын аудит оруулахаар шийдвэрлэлээ.

Мөн цаашид олон нийтэд нээлттэй компани болгохоор IPO гаргах Ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ. Ойролцоогоор сая орчим тонн нүүрс бүртгэлгүй гарсан байж болзошгүй гэх гурван удаагийн дүгнэлт гарсан байдаг.

Эдгээр хэргүүдийг нэгтгэж, холбогдох хүмүүсийг шалгах ажиллагаа үргэлжилнэ. 2017 оны 5 сарын 20-ноос 6 сарын 20 дугаар сарын 20 хүртэл буюу нэг сарын хугацаанд 207 мянган тонн нүүрс гаалийн бүртгэлгүй гарсан байж болзошгүй байгаа нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар тогтоогдсон.

2013 онд энэ төрлийн хэрэг шалгагдаж байгаад хаагдсан. Эдгээр хэргүүдийг сэргээн шалгана. Хөөн хэлэлцэх хугацаа энэ хэрэгт огт яригдахгүй. Шалгалтын цар хүрээ их байгаа учир мөрдөгчдийн тоо нэмэх шаардлагатай байна.

Тухайлбал нэг тээврийн хэрэгслийг 5 жолооч барьсан байна. Эдгээр жолооч тус бүрийг гарсан өдрийг шалгаж байна. Хил гаалийн албан тушаалтнуудыг шалгах шаардлага гарсан. Үгсэн хуйвалдаж, оролцсон байж болзошгүй тул шалгалтууд давхар хийгдэж байна. Эрдэнэс тавантолгой компани 12 жилийн хугацаанд 12,8 их наяд төгрөгийн борлуулалт хийгдсэн байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close