БоловсролFocus

ЕБС-ийн 14 сургуулийн эко клубийн сурагчид туршлага солилцлоо

Өнөөдөр  Ерөнхий боловсролын сургуулийн эко клубийн туршлага солилцох уулзалт өдөрлөг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд боллоо. Уулзалт өдөрлөгт нийслэлийн 14 сургуулийн 70 сурагч, 14 багш оролцож Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй тав тухтай орчинд амьдрахад нөлөөлж байгаа хотын хог хаягдлын менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах үйл ажиллагаа зохион байгууллаа.

Хог хаягдлыг эх үүсвэр дээр бууруулах, ангилан ялгаж дахин боловсруулах, дахин ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулахад иргэдийг багаас нь мэдлэг мэдээлэлтэй, зөв хандлага дадалтай болгох нь чухал гэдгийг эко клубийн сурагчид энэ удаагийн уулзалт өдөрлөгийн үеэр тайлагнав.

Мөн энэ хүрээнд зохион байгуулсан сургалт, эсээ бичлэгийн болон уран илтгэлийн уралдаан, зургийн уралдаан, бие бүтээлийн үзэсгэлэн, виртуал видео, жүжиг, дуу хөгжим бүтээлүүд гэх мэт олон зүйлийг дэлгэн тавьж үзүүлж, туршлагаа солилцлоо.  

ЕБС-ийн эко клубийн сурагчид нь сургууль дээрээ сурагчдад олон төрлийн арга хэлбэрээр хүрч ажиллан хог хаягдлын талаарх мэдлэг мэдээллийг түгээн ажиллаж байна. Үүнд: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Нийслэлийн боловсролын газартай хамтран “Автобустай эко аялал”-ыг жил бүр зохион байгуулдаг.

Эко аялал нь хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцах, ААНБ, хотхон СӨХ-ны эх үүсвэр дээр хэрхэн хог хаягдлыг ангилж буйтай танилцах, хог хаягдлыг дахин ашиглаж бууруулж байгаа жишиг сургуулиудтай танилцах, хүнсний хог хаягдлаар чийгийн улаан хорхой үржүүлэн бордоо хийх үйл ажиллагаатай танилцах, Улаанбаатар хотын төвлөрсөн хогийн цэгийн нөхцөл байдалтай танилцах зэрэг нүдээр харж биеэр мэдэрдэг бодит ажил байдаг.

Автобустай эко аялалд хамрагдсан эко клубийн сурагчид мэдсэн сурснаа сургууль дээрээ сурагчдад яаж хэрхэн хүргэн ажилласан туршлагаа хуваалцах уулзалт өдөрлөгийг тогтмол зохион байгуулж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close