Эдийн засаг

14 зээлдэгчийн зээл хаагдаж, 53 зээлдэгчийн зээл төлөгдөөгүй байна

Хөгжлийн банкинд 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 803.7 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ. Үүнээс 714.0 тэрбум төгрөг нь бэлэн мөнгөөр, 89.7 тэрбум төгрөг нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр эргэн төлөгдсөн байна.

Нийт 14 зээлдэгчийн зээл хаагдсанаас 12 зээл нь бэлнээр буюу 278.3 тэрбум төгрөгөөр, 2 зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр хаагджээ.

Хөгжлийн банк 2022 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн байдлаар 53 зээлдэгчийн 2.9 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байгаа аж. Үүнээс 30.9 хувь нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 911 тэрбум төгрөгийн, 69.1 хувь нь хувийн хэвшлийн 45 зээлдэгчийн 2 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл юм байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close