Засгийн газар

Д.Амарбаясгалан: Жагсаж буй иргэдийн шаардлагыг бид хүлээн авна

Залуучууд нэгдэн “Нүүрсний хулгайчдыг зарла” жагсаалыг зохион байгуулаад байна. Хоёрдахь өдрөө үргэлжилж буй жагсаалтай холбогдуулан Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан талаар Д.Амарбаясгалан, Ч.Хүрэлбаатар сайд нар мэдээлэл хийлээ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Бид “Эрдэнэт”-ийн 49 хувийн маргааныг шүүхэд шилжүүлсэн. Дарханы төмөрлөгийн үйлдвэрт мөн олон тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг ил болгов. ЭТТ ХК-ийн нэг мөргөцөг алга болсон хэргийг 2017 оноос хойш ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй холбоотой хэсэг шалгаж дуусаагүй байна.

Талбай дээр жагсаж буй иргэдийн тавьж буй шаардлагыг бид хүлээн авна.  Жагсаалыг зохион байгуулж буй иргэдэд хандан яриа хэлцлийн журмаар аливаа асуудлыг шийдэх боломжтой гэж хэлмээр байна. 

Засгийн газрын зүгээс нээлттэй хандана. Тиймээс миний биеэр ахлуулж, Засгийн газраас Ажлын хэсэг гаргалаа” гэх мэдээллийг өглөө. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close