УИХОнцлох

21 хүрээгүй бол согтууруулах ундаагаар үйлчлэхийг хуулиар хориглоно

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн талаар сэтгүүлчдэд танилцууллаа. Архи, согтууруулах ундааны нийгэмд учруулж буй хор хөнөөлийг бууруулах, бусдыг архидан согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж биеэ авч явах чадваргүй болгох зэрэг нийгмийн гажуудсан үзэгдлийг бууруулахад тус хуулийн гол зорилго оршиж байгаа юм.

Тэрбээр “Хэрэглээний соёлыг төлөвшүүлэх ёстой. Архийг хэчнээн хориглоод нэмэргүй. Тиймээс хэрэглээний соёлыг төлөвшүүлэх нь чухал. Жишээ нь, градусыг багасгах, татварыг нэмэгдүүлэх, хүн шахахыг хориглох ёстой. “Намайг алгас” хүртэл аян явж байна. Намайг алгас гэсээр байтал шахаад тухайн хүн нь асуудалд орвол шахсан хүн нь хариуцлага хүлээнэ. Энэ хууль нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Үүнийг ард иргэдэд ойлгуулах хэрэгтэй” гэсэн.

Мөн согтууруулах ундаа худалдах насыг 21 болгож нэмэгдүүлсэн гэлээ. Тэрбээр “21 хүрээгүй бол согтууруулах ундаагаар үйлчлэхийг хуулиар хориглоно. 21 нас хүрсэн эсэхийг заавал шалгана. Тэгэхээр овор багатай залуучууд заавал бичиг баримттайгаа явж, насаа баталж байж архи пивоор үйлчлүүлнэ. Хэрэв үүнийг зөрчвөл үйлчилсэн, үйлчлүүлсэн хоёрт хоёуланд нь хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Хуулийн төсөлд 19 гэж байсан ч 21 нас болгож тогтоосон” гэлээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close