НийслэлFocus

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулна

Нийслэлийн өмчит “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК нь төр, хувийн хэвшлийн түншлэлээр дараах төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын болон гадаадын хуулийн этгээд/түншлэл-ийг төслийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Төсөл хэрэгжүүлэх эрх олгогдсон хуулийн этгээд/түншлэл нь өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр төслийг санхүүжүүлж, холбогдох ажил үйлчилгээг хийж гүйцэтгэнэ.

Төсөл хэрэгжүүлэгчийг Засгийн газрын 2012 оны 103 дугаар тогтоолын хавсралтаар баталсан журам, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам”, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 209 дүгээр тогтоолоор батлагдсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр Нийслэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам”-ын нэмэлт, өөрчлөлтийн дагуу сонгон шалгаруулна.

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хуулийн этгээд/түншлэл нь сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан техникийн болон санхүүгийн чадвартай байх шаардлагатай.

Баримт бичгийн үнийг төлж сонгон шалгаруулалтын материалыг доорх хаягаар авна уу.

Хаяг: “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК

905 тоот, 9 давхар, Хангарди ордон, Нийслэлийн засаг захиргааны II байр, Жигжиджавын гудамж, Бага тойруу – 15160, 1 дүгээр хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

Утас: 976-77770002, 95659448/ажлын цагаар/

Сонгон шалгаруулалтын баримт бичгийн бусад мэдээлэл

Хүлээн авагч: “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК

Банк, дансны дугаар: Худалдаа, хөгжлийн банк, 470013601

Гүйлгээний утга: төслийн дугаар /УБХК2022/11-…/, 1 хуулийн этгээдийн нэрийг бичнэ.

“УЛААНБААТАР ХОТЫН ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ” ХК

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close