Гадаад харилцааОнцлох

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хааны одон хүртсэн Хүндэт эрхмүүдийн хүлээн авав

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хааны одон хүртсэн Хүндэт эрхмүүдийн цахим мэндчилгээний хуудас бэлэн болсныг тэмдэглэх болон түүхт 50 жилийг эргэн дурсах хүндэтгэлийн хүлээн авалт боллоо.

Тодруулбал, Элчин сайд Х.Кобаяши 11 дүгээр сарын 15-ны өдөр сайдын өргөөндөө Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хааны одон хүртсэн Хүндэт эрхмүүдийн цахим мэндчилгээний хуудас бэлэн болсныг тэмдэглэх хүлээн авалтыг зохион байгуулав. 

Энэхүү хүлээн авалтыг хоёр орны харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн гадаадын иргэнд олгодог одонг хүртсэн монголын 23 иргэний гавьяа зүтгэлийг танилцуулах зорилгоор тус яамнаас тусгай цахим хуудсыг бүтээж, бэлэн болсныг тохиолдуулан хийж байгаа бөгөөд энэ үеэр одон хүртэгсэд болон зарим гэр бүлийн гишүүн, үр хүүхдүүд нь оролцлоо. 

Хүлээн авалтын үеэр Элчин сайд Х.Кобаяши одон хүртсэн хүмүүсийн гавьяаг өндрөөр үнэлэхийн сацуу “өнөөг хүртэл одон хүртэгсдээс ирүүлсэн мэндчилгээнд дэвшүүлсэн хоёр орны харилцааны хөгжлийн талаарх бодол санааг хоёр орны ард түмэнтэй хуваалцан цаашдын харилцааны хөгжилд хөтлөөсэй хэмээн хүсэж байна.” хэмээн онцолсон юм. 

Эх сурвалж: Японы элчин сайдын яам

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close