БоловсролFocus

Хүүхдүүдэд зориулсан ээлтэй орчинг бүрдүүлжээ

Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийн эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх, хамгаалах үүрэг, хариуцлагаа биелүүлэх ажлын хүрээнд байгууллагын ажилчдын хүүхдүүдэд зориулсан ээлтэй орчин бүрдүүлж “Хүүхдийн өрөө”-тэй болжээ.

Тус өрөөг алба хаагчид өөрсдийн дотоод нөөц боломжоор тохижуулж, бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр гэрт нь үлдээхгүй байх эрсдэлээс сэргийлэх, хүүхэд, эцэг эхийнхээ хараа хяналтад тоглож наадах эрхийг бий болгох, гэр бүлийн ажлын цагаар “хүүхдээ харах“ тулгамдсан асуудлыг шийдвэрлэлээ гэж Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close