Байгаль орчинFocus
Арван мянган мод, жимс тарьсан нь 100 хувийн ургалттай байна
Нийслэлийн Онцгой байдлын газраас “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Эрдэнэс таван толгой” ХК, Онцгой байдлын ерөнхий газар хамтран хэрэгжүүлж байгаа “Сая тонн-Сая мод” хөтөлбөрийн хүрээнд хавар, намрын тариалалтаар байгууллагын байршил, дүүргийн нэрэмжит төгөл болон алба хаагчдын хувийн хашаанд 5900 жимс, 3800 модыг тарьж, усалгаа, арчилгаа, нөхөн тариалалтыг хийж, 100 хувийн ургалттай байна.
Мөн “Эрдэнэс таван толгой” ХК, ОБЕГ-аас хамтран хэрэгжүүлж байгаа “Сая тонн-Сая мод” хөтөлбөрийн хүрээнд хуш модны үр 775 кг, нарс модны үр 100 кг, шар хуайсны үр 12 кг, долоогоно, өрөл жимс, агч модны 52,000 ширхэг үр түүж бэлтгэн ОБЕГ-ын харьяа Ар талын 115 дугаар ангид хүлээлгэн өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.