ЭМЯFocus

Up Тodate цахим платформын төлөөлөгчидтэй уулзлаа

ЭМЯ, ЭМХТ-өөс нотолгоонд суурилсан орчин үеийн оношлогоо, эмчилгээний  технологийг ашиглах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор эмнэлгийн мэргэжилтний  Up Тodate цахим платформыг нэвтрүүлэн ажиллаж байгаа билээ.

ЭМХТ-ийн захирал Б.Нарантуяа болон холбогдох мэргэжилтнүүд UpToDate цахим платформын Төв болон Зүүн Европын хамтын ажиллагаа хариуцсан менежер Камил Козак, Монгол улсыг хариуцсан Хэрэглэгчийн мэргэжилтэн Жинжер Чанг нарыг /2022.10.24/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр тус төвөөс UpToDate цахим платформыг Монгол улсад нутагшуулах хүрээнд хийсэн ажлын талаар,  цахим платформын төлөөлөгчдийн зүгээс Монгол улсын эмнэлгийн мэргэжилтнүүдийн хэрэглээний талаар тус тус танилцуулга хийлээ. Уг танилцуулгад Монголын эмч мэргэжилтнүүдийн цахим платформын хэрэглээ Азийн олон оронтой харьцуулахад өндөр байгааг сайшаагаад, хамтын ажиллагаагаа цаашид хэрхэн өргөжүүлэх хүрээнд санал солилцлоо.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close