ОнцлохОрон нутаг

Орхон аймгийн 56 мянга гаруй иргэн нүүлгэн шилжүүлэх сургуульд оролцлоо

Орхон аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд аймгийн иргэдийг нүүн шилжүүлэх дадлага сургуулийг зохион байгууллаа.

Тус дадлага сургууль нь түр цугларах аюулгүй байршлыг иргэдэд таниулах, гамшгийн дараах нүүлгэн шилжүүлэлтийн талаар мэдлэг ойлголт өгөх зорилготой бөгөөд зарлан мэдээллийн дуут дохиогоор иргэд аюулгүй талбайд цугласан юм.

Орхон аймаг нь 26 мянган өрхийн 102 мянга гаруй иргэнтэй бөгөөд 56 мянга гаруй иргэн 12 аюулгүй талбайд гарч, дадлага сургуульд оролцлоо.

Ингэснээр иж бүрэн сургуулийн хамгийн олон иргэн хамрагдсан түүхэн амжилтыг тогтоолоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close