Нийгэм

ЗХЖШ-ын техник хэрэгсэлийн хамгаалалттай танилцав

Төрийн цэргийн байгууллагуудын 2022 онд хэрэгжүүлэх, хамтран ажиллах нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын Нэгдсэн ажиллагааны төлөвлөлтийн хэлтсийн Онцгой байдлын холбогч офицер, төлөвлөлтийн мэргэжилтэн, хурандаа Б.Батсайхан, Хилийн цэргийн холбогч офицер, төлөвлөлтийн мэргэжилтэн хурандаа Б.Энхжаргал, Ар талын материал техникийн газрын Техникийн хэлтсийн цэргийн инженерийн мэргэжилтэн, дэд хурандаа Я.Ганбаяр, Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн Захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Э.Хадбаатар, Зэвсгийн төв агуулахын дарга, хошууч Б. Одсүрэн нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ОБЕГ-ын харъяа Сүхбаатарын болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонт, хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит Үндэсний аврах бригадын Зэвсэг, техник хэрэгсэлийн хадгалалт хамгаалалттай танилцлаа.

Улмаар “Цэргийн зэвсэглэл ба галт хэрэгсэл түүний хадгалалт, хамгаалалт, арчилгаа үйлчилгээ” сэдэвтэй сургалтыг зохион байгуулан бригадын нийт алба хаагчдад онолын мэдлэг олгов.

Мөн 115 дугаар ангийн цэргийн хими, инженерийн чиглэлийн тусгай зориулалтын машин, гинжит техник хэрэгсэлтэй танилцаж, зарим нэгэн засвар үйлчилгээ хийх нэн шаардлагатай машин техник хэрэгсэлийн талаар дээд удирдлагад уламжлан, дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллахаар боллоо гэж Үндэсний аврах бригадаас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close