УИХЗасгийн газарОнцлох

Д.Амарбаясгалан: Авлигыг бодлогоор шийдвэрлэх арга замыг хайх ёстой

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Амарбаясгалан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдсон юм.

Тэрбээр тангараг өргөснийхөө дараа мэдээлэл өгөхдөө “Энэ цаг үед МАН хоёр дараалан Засгийн газрыг барилаа. Цаашдын УИХ-ын сонгууль болон ирээдүйн агуулгуудыг анхаарч, энэ шийдвэрүүдийг гаргасан байгаа. Орон нутгийн төдийгүй төрийн анхан дунд шатанд хариуцлага барьж ажиллана.

Төрийн бүтээмжийг сайжруулахын тулд нээлттэй, ил тод байдлыг эрхэмлэн, ажлын ур чадварт үндэслэн төрйин сайжруулалтыг хийнэ. Монгол Улсын хувьд цөөхөн 3.3 сая хүн амтай боловч иргэн төр хоёрын харилцаа  хангалтгүй байгаа.  Арга барилын хувьд иргэн, ААН-дээ дарамт болж ирсэн. Төр нь иргэддээ саад болдоггүй, амар тайван амьдралын нөхцөлийг бүрдүүлдэг болох хэрэгтэй.

Улс төрийн намын шинэчлэлийн ажлыг зогсоохгүйн төлөө зүтгэнэ. Албан тушаалын хувьд улс төрийн яриа хэлцэл хийгдсэн зүйл байхгүй. Үүнийг цаашид анхаарах л ёстой. Илүү хүссэн нь биш илүү чадвартай нь байх ёстой газраа байж ажиллах ёстой. Засгийн газрын гишүүн болно гэдэг хувь хүний сонголтын асуудал биш. Энэ бол нам, Засгийн газрын бодлого, Засгийг тэргүүлж байгаа Ерөнхий сайдын бодлогын хүрээнд томилгоо хийгддэг.

Энэ удаад Засгийн газарт ирж болох байсан үндсэн шалтгаан минь коронавирус, цар тахлын ард гарч байгаа, дэлхий нийтээрээ хүндрэл бэрхшээлтэй цаг үе байна. Хойд, урд хөршийн тайван бус байдал гээд олон зүйл бий. Монгол Ардын нам Засгийн эрхийг барьж байгаа улс төрийн хүчний хувьд энэ хүнд цаг үеийг үндсэндээ дотооддоо эв нэгдлээ хангах, хүчээ нэгтгэх, илүү урд бүтээлтэй, хурдтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс ажиллаж байна.

Төрийн хулгай дээрэмтэй нэг хүн, нэг өдөр хийх зүйл биш. Авлтга бол урт хугацаанд оршин тогтноод, нутагшсан зүйл учир үүнийг бид арилгахын тулд цаг хугацаа их орно. Хоёрдугаарт тууштай, бодлоготой хөтөлбөр хэрэгжүүлэхээс өөр арга байхгүй бол байна. Авлигыг бодлогоор шийдвэрлэх арга замыг хайх ёстой” гэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close