Залуучуудын хөгжлийн аянд идэвхитэй оролцохыг уриаллаа
НҮБ-ын Ерөнхий Ассамблей 15 багц ажил бүхий “Залуучуудыг дэмжих арга хэмжээний дэлхийн хөтөлбөр”-ийг 1995 онд баталж дэлхий нийт, улс орнуудын удирдлага, олон нийтийн анхаарлыг үүнд хандуулах зорилгоор Олон улсын залуучуудын өдрийг жил бүрийн 8 дугаар сарын 12-нд тэмдэглэж ирсэн.
Олон улсын залуучуудын өдрийн хүрээнд энэ онд “Үе хоорондын эв санааны нэгдэл: Бүх насныханд ээлтэй ертөнцийг бий болгох нь” уриаг дэвшүүлж, Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлж, хөгжлийн гадуур хэнийг ч орхигдуулахгүйн тулд үе үеийнхэн эв нэгдэлтэйгээр, хамтрах шаардлагатайг онцолж байна.
Манай улс залуучуудын өдрийг 2003 оноос хойш хуульчлан тэмдэглэж, жил бүрийн 8 сарын 12-ноос есдүгээр 9 сарын 25-нд Залуучуудын хөгжлийн аяныг улс даяар зохион байгуулдаг. Монгол Улс дахь Нэгдсэн Үндэсний Байгууллагын байранд өнөөдөр энэ оны сарын аяны нээлт цахимаар боллоо.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар аяны хүрээнд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг насны болон хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний эрэлт, хэрэгцээний ялгаатай байдлыг харгалзан төлөвлөөд байгаа талаар танилцуулж, аянд идэвхтэй оролцохыг залууст уриаллаа.