Тамирчдын амжилтОнцлох

Монголын тамирчид спортын таван төрөлд өрсөлдөж байна

ОХУ-ын Приморскийн хязгаарын Владивосток хотноо 7 дугаар сарын 28-нд “Азийн хүүхдүүд 2022” олон улсын спортын VII наадам нээлтээ хийлээ. Тус наадамд Армен, Афганистан, Энэтхэг, Иран, Казахстан, Кыргызстан, Ливан, Монгол, ОХУ, Пакистан, Тайланд, Туркменистан, Узбекстаны 13 орны 1,355 тамирчин оролцож байгаа юм. 

Наадам спортын 19 төрлөөр болж, 273 багц медаль гардуулах ба тэмцээнүүд 07 сарын 28-нд элсний волейболын төрлөөр  эхэлжээ. 

Монголын тамирчид спортын таван төрөлд /жүдо, самбо, кураш бөх, мас рестлинг, усан сэлэлт/ 48 хүний бүрэлдэхүүнтэй баг Биеийн тамир, спортын улсын хорооны шууд удирдлагатайгаар оролцож байна. Наадам 8 дугаар сарын 8-нд дуусах юм. 

Наадмын дэлгэрэнгүй мэдээллийг www.vladivostok2022.comwww.primorsky.ru цахим хуудаснаас хүлээн авч үзэх боломжтой ажээ. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close