ОнцлохЭрүүл мэнд

Өнөөдрөөс 5-11 насны хүүхдүүдийг дархлаажуулж эхэлнэ

Эрүүл мэндийн сайдын тушаалаар 5-11 насны хүүхдүүдийг коронавирусний эсэрг дархлаажуулалтад хамруулах болсон. ХӨСҮТ-ийн мэдээллээр бага насны хүүхдүүдийг ирэх даваа гараг буюу 8 дугаар сарын 1-нээс дархлаажуулж эхэлнэ. Салбарын эмч, ажилчдыг сургалтанд хамруулж бэлэн болсон байна.

Улсын хэмжээнд 5-11 насны 500 мянган хүүхэд бий. Эдгээрийн 25.7 хувийг вакцинд хамруулахаар төлөвлөж буйг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны тандалт, мониторингийн тасгийн эрхлэгч В.Байгаль мэдээлж байна. 8 дугаар сард эхний тунг хийж,  9 дүгээр сарын 1-нээс хоёр дахь тунд хамруулах аж. 

5-11 насны хүүхдүүдийг эцэг эхийн хяналт дор, сайн дурын үндсэн дээр коронавирусний вакцинд хамруулна гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Мөн вакцинжуулалтад хамрагдаагүй хүүхдүүдийг цэцэрлэг, сургуульд хамруулахгүй гэдэг нь ташаа мэдээлэл гэдгийг албаныхан онцолж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close