Нийслэл дэх гаалийн газар өдөр бүр уртасгасан цагаар ажиллаж байна
Улаанбаатар хот дахь гаалийн газар баяр наадмын өдрүүдэд хэвийн ажиллаж, импортын 274 мэдүүлгээр 27.4 сая ам.долларын үнэ бүхий бараанд гаалийн бүрдүүлэлт хийж улсын төсөвт 10.9 тэрбум төгрөгийн татвар ногдуулжээ.
Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад импортын бараа эргэлт 53.1 сая ам.доллароор, нийт татварын дүн 11.6 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар (2022.07.21) Улаанбаатар хот дахь гаалийн газрын 14 гаалийн хяналтын бүсэд нийт 2,729 вагон, чингэлэгтэй ачаа байна.
Мөн гаалийн бүрдүүлэлтийг хийж барааг эзэнд нь олгосон 1,084 хоосон чингэлэг буцаагдахаар хүлээгдэж байна. Гаалийн байгууллага УБТЗ ХНН-тэй хамтран импортын чингэлгийн ачилт, буулгалт, барааны гаалийн бүрдүүлэлт, бараа олгох ажлыг шуурхай зохион байгуулж байгаа юм.
Улаанбаатар хот дахь гаалийн газрын бүх гаалийн хяналтын бүс өдөр бүр 08:30-20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байна.
Иймд иргэн, аж ахуйн нэгжүүд нэн даруй гаалийн бүрдүүлэлт хийж ачаагаа авахыг уриаллаа.