Уул уурхайFocus

Автомат удирдлагатай тээврийн хэрэгслээр нүүрс экспортолж байна

Гашуунсухайт хилийн боомтод автомат удирдлагатай тээврийн хэрэгслийг энэ сарын 16-наас амжилттай туршин, экспортын нүүрс гаргажээ. Энэ сарын 18-ны өдрийн 11:10 цагийн байдлаар автомат удирдлагатай тээврийн хэрэгслээр 20 машин, 40 чингэлэг нүүрс экспортод гаргасан гэж ЗТХЯ-наас мэдээлэв.

Цар тахлын амаргүй өнөө үед автомат удирдлагатай тээврийн хэрэгсэл ашиглаж эхэлснээр хүний хүчин зүйл буурч, жолооч нар хил нэвтрэх шаардлагагүй болно. Ингэснээр нүүрсний экспорт тасралтгүй үргэлжлэх давуу талтай.

Манай улс энэ онд нийт 36 сая тонн нүүрсийг урд хөршид экспортлохоор улсын төсөвт тусгасан. Энэ сарын 12-ны байдлаар 8.7 сая тонн нүүрс худалдсан юм.      

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close