Эдийн засагFocus
Унгарын Төвбанктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Монголбанкны урилгаар Унгар улсын төв банкны дэд ерөнхийлөгч Михали Патай тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд талууд Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Энэ үйл ажиллагаанд Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Унгар улсын төв банкны дэд ерөнхийлөгч Михали Патай, Унгар улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушански нар оролцов.
Санамж бичгээр хоёр тал ногоон санхүүжилт, төв банкны цахим мөнгө, олон нийтийн санхүүгийн боловсрол, төлбөрийн системийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, харилцаагаа улам гүнзгийрүүлэхээр тохироод байна.