Судалгаа: Сонгогчид 2024 онд С.Одонтуяа гишүүнд дахин итгэл үзүүлнэ гэжээ
МЕС судалгааны байгууллагаас 2022 оны 6 сард УИХ-ын сонгуулийн зарим тойргуудад нэгэн сонирхолтой судалгааг хийжээ. Тодруулбал, ямар нэгэн нам, байгууллага, хувь хүний захиалгаар бус өөрийн санхүүжилтээр хийдэг уг судалгааг Баянгол дүүрэг, Сүхбаатар дүүрэг, Хан-Уул дүүрэг, Баянзүрх дүүргийн 22 дугаар тойрог, Сэлэнгэ аймаг, Завхан аймаг, Дундговь аймаг, Баянхонгор аймгаас сонгогодсон эмэгтэй гишүүдийг 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшвэл дахин сонгох эсэх байдлаар явуулсан байна.
Судалгааны мэдээллийг дээрх аймаг болон дүүргийн сонгуулийн насны иргэдээс санамсаргүй түүврийн аргачлалаар цуглуулсан бөгөөд нийт эмэгтэй гишүүдээс хамгийн өндөр үзүүлэлтээр С.Одонтуяа гишүүн тэргүүлж, 2024 онд сонгогчид нь итгэл үзүүлэн төрийн түшээгээр сонгохоо илэрхийлжээ.