Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт тохиолдсон гал түймрийн 20, аврах ажиллагааны 7 дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэлээ.
Энэ хугацаанд аюулт үзэгдэл, ослоос 13 иргэний амь нас, 250 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, 2 буцалтгүй нэрвэгдэгчийг /цогцос/ цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч ажиллалаа.
Дуудлага мэдээллийг 2021 оны мөн үеийнхтэй харьцуулахад гал түймрийн дуудлага 24,6% өссөн, аврах ажиллагааны дуудлага 13% буурсан, нийт дуудлага 22,1%-иар тус тус өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.