НийгэмFocus

Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн галт тэргийг Хоолт зөрлөгт зогсоожээ

Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн төмөр зам усанд автсан талаар Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн замын даргын ажлын албанаас мэдэгдлээ.

Тус албаны мэдэгдэлд ” 2022 оны долдугаар сарын 03-ны өдрийн 18 цаг 20 минутын орчимд Төв аймгийн Эрдэнэ сумын нутгаар их хэмжээний бороо орж, Хоолт-Цагаанхяр хоорондын замын 476-р км-ийн 2-р зуут усанд автан угаагдсаны улмаас Улаанбаатар- Замын-Үүдийн зорчигчийн 276-р галт тэргийг Хоолт зөрлөгт зогсоож галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах арга хэмжээ шуурхай аваад байна.

Усанд угаагдсан замыг яаралтай сэргээн засаж галт тэрэгний хөдөлгөөнийг нээхээр УБТЗ-ын удирдлага болон 60 гаруй замчид газар дээр нь ажиллаж байна. Улаанбаатар, Багахангай, Олон Овоо өртөөнөөс замыг сэргээн засахад шаардлагатай элс, хайрга, чулуу ачсан галт тэрэг хөдөлж эхнээсээ очиж, сэргээн засах ажил эрчимтэй хийгдэж байна. Замыг өнөө шөнийн 01 цагийн орчимд сэргээн засаж, галт тэрэгний хөдөлгөөнийг нээх төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэлээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close