Тамирчдын амжилтFocus

Монголын 10 өндөр ууланд богино хугацааны авиралт хийлээ

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Эрэлч нохойн албаны сургагч багш, дэслэгч Д.Мөнх-Эрдэнэ багийн гишүүдийн хамтаар Монголын 10 өндөр ууланд богино хугацааны авиралтыг тавдугаар сарын 23-аас энэ сарын 10-ны өдрүүдэд буюу нийт 18 хоног хийлээ.

Говь-Алтай аймгийн Тонхил суманд орших “Сутайхайрхан” /4230 м/, Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд орших “Тахилт” оргил /4019м/, Ховд аймгийн Мөнххайрхан суманд орших “Барилгачин” /4204м/ “Сүхбаатар” /4362м/, Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд орших “Цаст” /4193м/, Баян-Өлгий аймагт орших “Хүйтэн” /4374м/, “Цагаан суварга” /4073м/, “Бүргэд” /4068м/, Увс аймагт орших “Мөст” /4037м/ “Дэглий цагаан” /3965м/ ууланд тус тус авиралт хийсэн байна.

Эдгээр уул нь далайн түвшнээс 4000 м-ээс дээш, мөнх цастай оргил гэдгээрээ онцлог бөгөөд авиралтын багийнхан анх удаагаа 10 ууланд нэг удаагийн явалтаар 18 хоног тасралтгүй явсан гэдгээрээ түүхэн амжилтыг үзүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close