Байгаль орчинFocus
Үерийн аюулаас болгоомжил
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 24-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Хэрлэн, Балж, Онон, Улз болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын дагууд үерийн түвшинг 5-35 см даван үерлэсэн хэвээр байна.
Цаашид нутгийн зарим хэсгээр түр зуурын болон аадар бороо орох төлөвтэй байгаа тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэнэ.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж нутаглаж буй малчид, аялж, амарч зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.