Байгаль орчинОнцлох

Голуудын усны түвшин үерийн түвшинг 5-30 см давж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 09-ний өдрийн байдлаар  Сэлэнгэ мөрний дунд хэсгээр, Хөвсгөлийн уулсаас эхтэй Зэлтэр, Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Онон, Эг, баруун хажуугаас усжих Тэрэлж зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-50 см нэмэгдэж,  Хэнтий нуруунаас эхтэй Онон, Алтайн нуруунаас эхтэй Ховд, Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см даван, Балж гол болон Онон гол Дадал сум орчмоор үерийн аюултай түвшинг 5-10 см даван үерлэж байна.

Маргааш буюу 10-нд Ус судлалын Туул-Улаанбаатар харуул орчмоор усны түвшин 10 см  орчим нэмэгдэх төлөвтэй байна.

Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close