Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Монгол Улс 70 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ өдрийг тохиолдуулан өнөөдөр нийслэл хотын Төв талбайд “Энх тунх-Мөнх тунх” баярын арга хэмжээг зохион байгуулж байна.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, НҮБ-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан нар оролцож хүүхэд багачууд, эх, үрсүүддээ баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ