Уул уурхай

Усан оргилуурт шинэчлэл хийв

Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны хоёрдугаар байрны дэргэд байрладаг усан оргилуурыг цар тахлын улмаас хоёр жил хэртэй ажиллуулаагүй. Тэгвэл энэ зун усан оргилуурыг ажиллуулахаар бэлтгэж, техникийн шинэчлэл хийж, гэрэлтүүлгийг сайжрууллаа. Олон жил ажилласнаас тоног төхөөрөмж нь элэгдэж, насосны ажиллагаа гацсан, өнгөт гэрлүүд гандаж шарласан байсныг Аж ахуй, үйлчилгээний цехийн хамт олон шинэчлэн сайжруулжээ.

Усан оргилуурын засвар, үйлчилгээнд цахилгаанчин, гагнуурчин, сантехникч мэргэжлийн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй баг долоо хоногийн хугацаанд ажиллаж, ашиглалтад оруулсан байна. Хөгжимт усан оргилуур хэдийгээр ашиглалтад орсон ч тохируулга дуусаагүй, ажил үргэлжилж байна гэж мастер С.Батболд мэдээллээ.        

Эрдэнэтчүүдийн очих дуртай усан оргилуурт 12 Вт-ын 240 ширхэг лед гэрэл, долоон метрийн өндөр, 2.2 кВт-ын 10 насос сольж суурилуулсан байна. Мөн тэжээлийн блок, төв удирдлагын системийг “Анд энерги” компанитай хамтран сайжруулан шинэчилжээ. Ингэснээр хүчин чадал нэмэгдэж, гэрэлтүүлгийн чанар өмнөхөөсөө сайжирсан. Удахгүй интернэт сүлжээ тавьж, дууны сонголтыг өргөжүүлэхээр ажиллаж байна. Түүнээс гадна тус хамт олон энэ долоо хоногт гэрэлт гудамжийг шинэ өнгө төрхтэй нээхээр бэлтгэж байна.     

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close