НийгэмFocus

146 иргэний аюулгүй байдлыг хангав

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38, аюулт үзэгдэл, ослын 3 дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэн, гал түймрийн улмаас угаартах эрсдэлтэй 146 иргэний аюулгүй байдлыг хангаж, 2,3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Мөн шар өвс шатаасан 20 дуудлагаар ажиллаж, 41,2 га талбайн түймрийг бүрэн унтраасан байна.

Ой, хээрийн болон өнжмөл өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хамтарсан бүрэлдэхүүн хяналт шалгалтыг зохион байгуулахдаа гал түймэр гарч болзошгүй 15 зөрчлийг газар дээр нь арилгуулж, ногоон бүсэд зорчиж явсан 35 техник хэрэгсэл, 246 иргэн, 38 айл өрх, 82 аж ахуй нэгж байгууллагад сэрэмжлүүлэг өгч ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close