Тамирчдын амжилтСурвалжлагаФото сурвалжлагаFocus

“Condition CUP2022” тэмцээнд 700 гаруй тамирчин оролцож байна

“Shinsegae International Group” “Монголын жюү жицүгийн холбоо” хамтран зохион байгуулж буй “Condition CUP 2022” тэмцээн /2022.04.28/нээлтээ хийлээ. Тэмцээнийг нээж “Shinsegae International Group”-ийн гүйцэтгэх захирал Ц.Жадамба “Монголын жюү жицүгийн холбоо”-ны гүйцэтгэх захирал О.Болд-Эрдэнэ нар үг хэлсэн юм.

Мөн нээлтийн ёслолын үеэр холбооны шилдэг тамирчид болох Т.Уянга & Н.Чаминтуяа, М.Даваадорж & Ө.Эрдэнэбаатар нарын дунд “Super fight” буюу халз тулааныг хийж ялагчийг “Shinsegae International Group”-тэй хамтран ажилладаг БНСУ-ын “IRE MEDICAL CONSULTING” компанийн шагналыг гардуулан өглөө.

Тус тэмцээнд 17 байгууллагын 700 гаруй тамирчин оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Энэ сарын 28-29-ний өдрүүдэд тэмцээний өрсөлдөөн явагдаж медалийн эзэд тодорно.

Дашрамт дуулгахад, Монголын Жюү жицүгийн холбоо үүсгэн байгуулагдаад 15 жилтэйгээ золгож байна. Энэ хүрээнд 2023 онд Жюү жицүгийн ДАШТ-ийг өөрийн эх орондоо хүлээн авч зохион байгуулах эрхийг албан ёсоор аваад байгаа билээ. Тус холбоо нь 2019 онд Жюү жицүгийн Ази тивийн АШТ-ийг Монгол бөхийн өргөөнд амжилттай зохион байгуулж байсан туршлагатай хамт олон юм.

Гэрэл зургийг П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close