Тамирчдын амжилтFocus

Байт харвааны төрөлд “Хангарди”-ийн гурван тамирчин оролцоно

БНХАУ-ын Чегдү хотод энэ оны 6 дугаар сард Оюутны спортын Универсиад  наадам болно. Уг наадмын байт харвааны төрөлд оролцох тамирчдын сонгон шалгаруулалт, сорилго тэмцээн Улаанбаатар хотноо энэ сарын 22-24-нд боллоо.

Энэхүү тэмцээнд “Хангарди” спорт клубээс дөрвөн тамирчин оролцсоноос эрэгтэйчүүдээс спортын мастер Ц.Цэнгүүн 2-р байр, спортын дэд мастер У.Чулуунбаатар 3-р байр эзэлж, эмэгтэйчүүдээс спортын мастер Г.Энхжин түрүүлснээр Оюутны спортын Универсиад  наадамд оролцох эрхээ авлаа. Хангарди спорт клубийн байт харвааны төрөлд 40 гаруй тамирчин байдгийн 20 гаруй нь оюутан аж.  

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close