Орон нутагFocus

Хүнд даацын автомашины даацыг хэтрүүлэхгүй байхыг анхааруулав

Хаврын улирал бол цаг агаар дулаарч газрын хөрс гэссэнтэй холбоотойгоор авто замд ус чийг хуримтлагдаж, авто замын ачаа даах чадвар, бат бэхийн үзүүлэлт огцом буурдаг үе. Энэ үед том оврын даац хэтрүүлсэн авто машин зорчих нь авто замыг эвдэх насжилтад сөргөөр нөлөөлөх шалтгаан болдог.

Тиймээс Авто тээврийн үндэсний төв, Зам, тээврийн хөгжлийн төв, Тээврийн цагдаагийн алба хамтран авто зам, замын байгууламжийг хамгаалах зорилгоор “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS4598:2020 стандартын хэрэгжилтийг газар дээр нь хянах, зөвшөөрөгдсөн хэмжээнээс даац хэтрүүлэн тээвэрлэлт хийж авто зам, гүүрийг эвдэж, хохирол учруулж байгааг шалган тогтоож, зөрчлийг арилгуулах, автотээврийн хяналт тавихаар авто зам ашигласны төлбөр авах цэгүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион байгуулж эхлээд байна.

Тус хяналт шалгалтын хүрээнд даац хэтрүүлэх зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авахын зэрэгцээ хамгийн эхний хяналт шалгалт хийгдсэн цэгээс ачаа үүссэн цэгт буцааж, гаргасан зөрчлийг арилгуулах, илүү ачсан ачааг буулгуулах зэрэг арга хэмжээ авч байгаа тул эхлэлийн цэгээс стандартын шаардлагад нийцүүлэн ачаа тээвэрлэх арга хэмжээ авахыг аж ахуйн нэгж, байгууллагуудад анхааруулж байна.

Дээрх стандартын шаардлага баримтлаагүйгээс үүдэн тээвэрлэлт саатсан хариуцлагыг тухайн аж ахуйн нэгж өөрсдөө хариуцаж, авто зам, замын байгууламжид үүссэн хохирлыг холбогдох хуулийн дагуу буруутай этгээд барагдуулах болохыг мэдэгдье. 

Энд дарж “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS4598:2020 стандарттай танилцана уу. 

Даац хэтрүүлсэн авто машин

Даац хэтрүүлсний улмаас үүссэн авто замын эвдрэл
Даац хэтрүүлсний улмаас үүссэн авто замын эвдрэлийг засварлаж байна

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close