ОХУ-аас үр тариа, элсэн чихэр авч гарахыг хориглолоо
ОХУ-ын Засгийн газрын шийдвэрээр /2022.03.30/ Орос-Монголын хилийн автозамын боомтоор хорио цээрийн хязгаарлалтгүй зорчих болж, хилийн зурвасыг нээхээр болсон.
Гэхдээ Буриад улсын Гаалийн албанаас Монгол Улсад зорчих иргэдэд зориулан тусдаа шинэ журам баталжээ. Тус шинэ журмаар “Өнөөдрөөс ОХУ хязгаарлалтаа цуцалж байгаатай холбоотой боомтоор дамжих зорчигчдын урсгал нэмэгдэх төлөвтэй байна.
Иймд зарим ангиллын бараа бүтээгдэхүүнийг ОХУ-аас экспортлохыг түр хугацаагаар хязгаарлахаар болсон. Монгол иргэдийн хувьд элсэн чихэр, буудай, улаан буудай, хөх тарианы холимог, хөх тариа, арвай, эрдэнэ шиш ОХУ-аас экспортлохыг хориглосон.
Энэ хязгаарлалт хувийн хэрэгцээнд зориулж гаргах бараанд мөн хамаарна. Үр тарианы экспортын хориг энэ оны зургадугаар сарын 30 хүртэл, харин элсэн чихрийнх наймдугаар сарын 31 хүртэл үргэлжилнэ” гэжээ.