Байгаль орчинFocus
“Анусервис” компанийн газар ашиглах эрхийг цуцаллаа
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Хүүшийн аманд барилга барьж байсан “Анусервис” компанийн газар ашиглах эрхийг цуцлах тушаал гаргалаа. Хууль бус үйлдлийг таслан зогсоохоор очсон байгаль хамгаалагчийг эсэргүүцэх, үл тоомсорлох байдал гаргавал хуулийн дагуу арга хэмжээ авна. Байгаль хамгаалагч бол харьяалах газартаа хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлж яваа хамгийн том албан тушаалтан болно гэдгийг салбарын сайд анхааруулжээ.