Хууль эрх зүйFocus

“Тавхан хором хүлээе” зорилтот төслийг эхлүүллээ

Өнгөрөгч 2021 онд 485 хүүхэд зам тээврийн осолд өртөж, 51 хүүхэд амь насаа алдсан бол 2022 он гарсаар 13 хүүхэд зам тээврийн ослын улмаас амь алдаад байна. Хөл хориотой байсан үе гэхэд энэ нь өндөр тоо юм.

Тэгвэл Зариг.мн сайт нийгмийн хариуцлагын хүрээнд “Тавхан хором анхаарья, хүлээе, талархая” зорилтот төслийг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлэх гэж байна. Энэ нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажилд анх удаа хэвлэл мэдээллийн салбар санаачлага гаргаж байгааг холбогдох албаныхан онцолсон юм.

No description available.

Төсөлд ХЗДХЯ, ЦЕГ, ТЦА, ЗХАБҮЗ, АТҮТ, Албан журмын даатгагчдын холбоо, Баянгол дүүргийн ИТХ, “Улаанбаатар принт” ХХК, “UB cab” такси үйлчилгээний компани зэрэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтарч, дэмжин ажиллаж байгаа бол ерөнхий ивээн тэтгэгчээр “Шунхлай” ХХК ажиллаж байгаа юм.

No description available.

“Тавхан хором хүлээе” төслийн зорилго нь бага насны хүүхдийг зөв тээвэрлэх, хөдөлгөөн эхлүүлэхээс өмнө аюулгүй байдлыг шалгаж, бусдад зам тавьж өгдөг байх зэрэг бидний мэддэг атал хэрэгжүүлж чадахгүй байгаа зуршлыг дадал болгоход оршиж байгаа юм.

Уг төслийн хүрээнд хэлэлцүүлэг, зорилтот бүлэгт зориулсан контент, нэвтрүүлэг, шторкийг тогтмол явуулах юм. Тухайлбал, UB cab такси үйлчилгээний компани хүүхдийг аюулгүй тээвэрлэхэд зориулж 200 таксинд “Family” цэс суулгах, Ерөнхий боловсролын нийт 245 сургуулийн “School police”-н дохиур, хантаазыг бүрэн шинэчлэх, “Улаанбаатар принт” ХХК 2022-2023 оны хичээлийн жилд зориулан гаргаж буй 2 сая дэвтэрт сэрэмжлүүлэг мэдээлэл байршуулах зэрэг ажлуудыг тусгасан байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close