УИХЭдийн засагОнцлох

Г.Занданшатар: Импортыг орлох бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг болсоноор эдийн засаг сэргэнэ

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачлагаар  “Улсын их хурал ба сэтгүүл зүй” хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан цуврал сургалтын дөрөв дэх нь Монголбанкны төв байранд яг одоо болж байна. Сэтгүүлчдийн эдийн  засаг банк санхүүгийн салбарын мэдлэгийг гүнзгийрүүлэхэд чиглэсэн уг сургалтыг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нээсэн бол гол илтгэлийг УИХ-ын дарга Г.Занданшатар “Эдийн засаг ба бодит байдал” сэдвээр хийлээ.

Монгол Улсын гадаад өр, төлбөрийн тэнцэл, валютын ханш, төргөгийн үнэгүйдэл, түүхий эдийн экспортоос хамааралтай байдал, уул уурхайн экспорт, имдортыг орлох бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх боломж зэрэг сэдвүүдийг тэрбээр онцоллоо.

Тухайлбал, Манай улс түүхий эдээ бүтээгдэхүүн болгож, нэмүү өртөг шингээж, ажлын байрыг нэмэгдүүлэх боломжийг ашигладаггүй. Ноолуурыг эцсийн бүтээгдхүүн болгож экспортод гаргавал 50 мянган ажлын байрыг бий болгоно, гэтэл угааж самнаад л ихэнхдээ гаргаж байгаа нь 10 мянга орчим ажлын байрыг  л бий болгосон.  

Экспортод чиглэсэн бодлого нь япон хөгжлийн загвараар хөгжих боломжийг бүрдүүлнэ. 1990 оноос өмнө ажилгүй хүн байдаггүй малын гаралтай бүтээгдэхүүнийг бүрэн ашиглаж, борлуулж, ашиг шимийг нь хүртэж байсан. Харин одоо малчид зөвхөн түүхий эд бэлтгэгч байдлаар ноос ноолуур, махыг л худалдан борлуулж, чанар, ашиг шимийг нэмэгдүүлэхэд анхаарал бага хандуулах болсон нь манай улсын хөгжлийн доройтуулах шалтгааны нэг болж байна.

Нөгөө талаар импортыг орлох бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг болсоноор эдийн засаг сэргэнэ. Дотоодын зах зээлээ хамгаалах үүднээс импортын татвар гаргадаг. Дэлхийн улс орнуудын жишгээр тансаг хэрэглээний татвар авах боломжтой. Орлогын шаталсан бодлого баримталсан байна. ” хэмээн онцоллоо.

Сургалт үргэлжилж байна.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close