Нийгэм7 хоногФото сурвалжлага

Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөлөө

Өнөөдөр аугаа их ялалтын баярын 73 жилийн ойн өдөр. Хүн төрөлхтөн хор уршгийг нь хэзээ ч үл мартах аймшигт дайны утаагаар дэлхийг нөмөрч, 71 сая хүний халуун амийг авч одсон Дэлхийн хоёрдугаар дайн Европын бүс нутагт дуусч фашист Герман шударга ёсны төлөө тэмцэгч олон улсын эв нэгдлийн хүчний өмнө үг дуугүй бууж өгсөн түүхт өдөр.

Ялалтын түүхт ойн өдөр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Даваа болон албаныхан, ОХУ-ын Элчин сайдын яамныхан, манай улсад ажиллаж амьдарч буй ОХУ-ын иргэд Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөлөө.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close