TravelFocus

Гадаад улсад суугаа ДТГ-ын тэргүүн нарт хамтын ажиллагааны саналаа хүргүүлэв

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн санаачилга дор зохион байгуулсан Монгол Улсаас Гадаад улсад суугаа ДТГ-ын тэргүүн нартай хийх цахим уулзалт өнөөдөр Гадаад харилцааны яаманд боллоо. Уулзалтад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Соёлын сайд Ч.Номин нар оролцож аялал жуулчлалын салбарт хэрэгжиж буй ажлууд, цаашид анхаарах асуудлуудаар мэдээлэл өгсөн юм.

Үүний дараа Аялал жуулчлалын хөгжлийн төвийн захирал С.Бат-Эрдэнэ тус төвөөс Монгол Улсаа хилийн чанадад сурталчлах, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, улирлын хамаарлыг бууруулах чиглэлээр хийж буй ажлууд, гарч буй үр дүнг танилцууллаа.

Мөн “21 улс-21 аймаг” санаачилгын хүрээнд 21 аймгийг суугаа болон хавсран суугаа оронтой холбох, “Нэг монгол-Нэг жуулчин” төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Аялал жуулчлалын хөгжлийн төвтэй ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага, агентлагуудтай хамтын ажиллагаа тогтооход туслалцаа үзүүлэх, тус улсад зохиогддог олон улсын хэмжээний томоохон арга хэмжээний талаарх мэдээллээр хангах, “Монголын нэг өдөр” Монгол Улсыг сурталчлах үзэсгэлэн яармагийг нэгдсэн журмаар зохион байгуулах саналтай байгаагаа уламжилсаны зэрэгцээ энэ онд Монголд Аялал жуулчлалын сайд нарын чуулга уулзалтыг зохион байгуулахаар тогтсон гэв. Уулзалтын төгсгөлд ДТГ-ын тэргүүн нар холбогдох асуудлаар асуулт асууж, хариулт авсан юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close