НийгэмFocus

“Засаглалд тавтай морил” сургалт зохион байгуулж байна

Өнөөдөр Олон улсын гэр бүл төлөвлөлтийн холбооны Монгол дахь гишүүн Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг ТББ-ын Удирдах зөвлөлийн ээлжит хурал, сургалт болж байна.

Тус арга хэмжээ нь шинээр сонгогдсон Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдэд нийгэмлэгийн бодлого үйл ажиллагааны талаар танилцуулж, сайн засаглалын талаар нэгдсэн нэг ойлголттой болох зорилготой юм.

Эдгээр гишүүд нь ирэх 4 жилд монголын хүн амд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн боловсрол, тусламж үйлчилгээг чанартай, тэгш, хүртээмжтэй хүргэхэд ямар стратеги, үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажлыг манлайлах юм.

Нэмэлт мэдээлэл: МГБССН нь өдгөө 28 жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд орон нутагт алслагдсан хүн амд явуулын тусламж үйлчилгээ үзүүлэх, өсвөр үе хүүхэд залууст эрүүл мэндийн боловсрол, мэдлэг олгох чиглэлээр голлон ажилладаг. Жил бүр дэлхийн нэр хүндтэй олон улсын аудитын компаниар аудит хийлгэдэг, сайн засаглалыг хэрэгжүүлэгч иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл гэдгээрээ онцлог.

Нийгэмлэг нь хөндлөнгийн буюу хараат бус гишүүд, 15 аймаг дахь салбарын төлөөлөл, өсвөр үе, залуучуудын төлөөлөөс бүрдсэн нийт 12 гишүүнтэй. Үүнээс гурав нь Хяналтын зөвлөлийн гишүүд байдаг.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close