НийслэлFocus

Н.Баярмөнх: Иргэдээ бүх талаар дэмжинэ

Баянзүрх дүүргийн удирдлагын баг долоо хоног бүр иргэдийг хүлээн авч уулздаг. Өнөөдрийн уулзалтад 30 гаруй иргэд оролцож асуулт асуун, саналаа хэллээ. Иргэдийн хувьд газрын асуудал, гарааш буулгалт, СӨХ-дын үйл ажиллагаа, авто зогсоолын төсөлтэй холбоотой асуудлаар асуулт асуусан.

Мөн алслагдмал хороодын нөхцөл байдалтай танилцаж, хөдөлмөр эрхэлж байгаа иргэдээ дэмжиж ажиллахыг хүссэн юм. Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх Иргэдээс ирж байгаа санал хүсэлтийг шийдвэрлэж ажиллан, эргэн тайлагнах болно гэдгээ илэрхийлсэн. Тухайлбал

1. Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа зөвшөөрөлгүй гараашуудыг буулгах ажил хийгдэнэ. Ингэхдээ иргэдээс санал хүсэлт авч, чөлөөлсөн газарт тохижилтын ажил хийнэ. Үүнд иргэд идэвхтэй оролцож, дэмжиж ажиллахыг хүслээ.

2. СӨХ-дын нөхцөл байдалтай танилцах, зарим хүндрэлийг шийдэж ажиллах үүднээс ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Өнөөдөр гаргасан саналтай холбоотойгоор тухайн СӨХ-дын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэнэ.

3. Хүүхдийн тоглоомын талбай, зогсоолын хамт хийгдэх төсөл гүйцэтгэх иргэн, аж ахуй нэгжүүдийг хүлээн авч уулзана. Бүтээн байгуулалтын ажил хийгдсэн төслүүд чанарын шаардлага хангахгүй байгаа учир нэгдсэн стандарттай болгох асуудал яригдаж байна. Тиймээс уулзалтаар эдгээр асуудлыг ярилцана. Мөн газар зохион байгуулалтын албанд хаяглаж гаргасан иргэдийн хүсэлттэй танилцаж, иргэдээ дэмжиж ажиллана гэсэн юм.

Асуудлыг сонсоод өнгөрөх бус эргэж тайлагнана гэсэн юм. Өнөөдрийн уулзалтад Баянзүрх дүүргийн засаг даргын зөвлөх Эрдэнэбаяр, засаг даргын орлогч Ц.Алтанзагас, Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газрын дарга И.Баттөгс болон холбогдох байгууллагын төлөөллүүд оролцсон гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close