Украин Улсаас 6 оюутан эх орондоо буцахаа мэдэгджээ
Гадаад харилцааны яамны зүгээс Монгол Улсаас Польш Улсад суугаа ЭСЯ болон Украин дахь Өргөмжит консулаараа дамжуулан Украин Улсад суралцаж байгаа монгол оюутнуудтайгаа тогтмол холбоотой байж, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг өгч байна.
Тус улсад манай улсын 90 орчим иргэн оршин сууж байгаагаас 22 иргэн нь Украин Улсад байнга оршин суудаг иргэд байна.
Тус улсын их, дээд сургуульд энэ хичээлийн жилд 68 монгол оюутан суралцаж байгаагаас 6 нь эх орноосоо цахимаар суралцаж байгаа бол 6 оюутан эх орондоо буцахаар болсноо ЭСЯ-нд мэдэгдээд байна.
ЭСЯ-ндаа бүртгүүлээгүй Украин Улсад оршин суугаа иргэд tuvshin@ambasadamongolii.pl цахим шуудангаар бүртгүүлэх шаардлагатай бөгөөд ЭСЯ-ны +48 538 286 500 дугаарын шуурхай утсаар холбогдох боломжтой.
Түүнчлэн Украин Улс руу зорчихоор төлөвлөж буй иргэддээ нөхцөл байдлыг харгалзан үзэхийг зөвлөж байна.