Тамирчдын амжилтОнцлохШинэ мэдээ

Манай тамирчид өнөөдөр ойрын зайн чөлөөт техникийн төрөлд өрсөлдөнө

Өнөөдөр буюу 2 сарын 8-ны өдөр Спринт буюу ойрын зайн чөлөөт техникийн Эрэгтэйчүүдийн төрөлд 44 ҮОХ-ны 90 тамирчин хурд хүчээ сорих бол эмэгтэйчүүдийн төрөлд 34 ҮОХ-ны 91 тамирчин оролцохоор эцсийн байдлаар баталгаажуулаад байна. Тэмцээн эмэгтэйчүүдийн төрлөөр эхэлж эхний тамирчин Бээжин хотын цагаар 16.00 цагт гараанаас гарах ба тамирчид 2минутын өмнө бэлтгэлийн хэсэгт нэвтэрч, хоорондоо 15секунд зайтайгаар дараалан гарна.

Манай тамирчин А.Энхтуул нийт 91 тамирчнаас 84 дугаарт буюу 16 цаг 21 минутад гараанаас гарна. Харин эрэгтэйчүүдийн төрөл 16цаг 45минут 15секундэд эхэлж ОУХМ Б.Ачбадрах 83 дугаарт 17 цаг 05минут 45секундэд гараанаас гарна.

Хагас шигшээд шилдэг 30тамирчныг сонгон шалгаруулах ба 5 хэсэгт хуваарилагдсны дараа 6 тамирчин зэрэг гараанаас гарах бөгөөд шигшээ уралдаанд 12тамирчин шигшигдэн үлдэнэ.

Үүнээс финалын шатанд 6 тамирчин өрсөлдөж Олимпын медальтан тодрох болно хэмээн Бээжин-2022 өвлийн олимт оролцож буй Монголын багийн ахлагч Ц.Сандуй мэдээлэл ирүүллээ.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ: Бээжин-2022” өвлийн олимпын наадмын цанын төрөлд уралдах Монголын багийн тамирчидын талаарх мэдээллийг хүргэж байна.

“Бээжин-2022” өвлийн олимпын наадмын цанын төрөлд уралдахМонголын багийн тамирчин Ариунсанаагийн Энхтуул

Төрсөн огноо: 1996.01.14

Амжилт: 2015, 2016 онд Васалофит олон улсын марафонуралдаанаас мөнгөн медаль, Максимаха спринт зайн уралдааны шагнал дөрөвдүгээрбайр, “Алмата-2017” дэлхийн залуучуудын Универсиад наадамд дөрөвдүгээр байр,Финландын Лахти хотод болсон насанд хүрэгчдийн “Б” зэрэглэлийн ДАШТ-ий 5 км-ынзайд дөрөвдүгээр байр эзэлсэн.

Цол зэрэг: ОУХМ

“Бээжин-2022” өвлийн олимпын наадамд оролцох эрхийг 2021оны ДАШТ-ий 5 км-ын зайд 13 дугаар байр эзэлж, 2021 оны ДАШТ-ий тэших техникийн 10 км зайд 29,20.6 цагийн амжилт үзүүлжээ.

Бээжин-2022” өвлийн олимпын наадмын цанын төрөлд уралдах Монголын багийн тамирчин Б.Ачбадрах

Төрсөн огноо: 1994.12.21

Амжилт: УАШТ-ий таван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль

2018 оны насанд хүрэгчдийн “Б” зэрэглэлийн ДАШТ-ий 10 км-ын зайн уралдаанд хүрэл медаль

ДАШТ-д дөрвөн удаа оролцсон

Цол зэрэг: 2014 онд спортын мастер,

2015 онд ОУХМ

2015 онд ХХЕГ-ын Хилийн төлөө медаль

“Бээжин-2022” өвлийн олимпын наадмын эрх авахдаа 2021 оны ДАШТ-ий 10 км-ын зайд наймдугаар байр, FIS-ий олимпын оноо олгох тэмцээнд амжилттай оролцож, Монголын цанын спортын түүхэнд Дэлхийн цомд албан ёсоор оролцох эрх авав. Мөн “Алфен-2021” цомын аварга шалгаруулах тэмцээний 15 км-ын зайд Монголын цанын спортын түүхэнд хамгийн өндөр цагийн амжилт үзүүлсэн юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close