Тамирчдын амжилтОнцлох

Бөхийн өргөөнд өгсөн шинжилгээнд үндэслэн бөхчүүд болон үзэгчдийг дотогш оруулна

XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан барс жилийн хаврын тэргүүн сарын баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр эхэлнэ. Тус барилдаанд зодоглохоор улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Содномдорж, улсын гарьд Б.Гончигдамба, М.Бадарч, Ш.Жаргалсайхан, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Пүрэвсайхан, М.Өсөхбаяр, Д.Анар, Ц.Одбаяр, Б.Соронзонболд тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 270 бөх бүртгүүлжээ.

Өнөөдрин барилдаан Монгол бөхийн өргөөнд 12:00 цагаас эхэлнэ. Маргааш буюу битүүний өдрийн барилдаан 14:00 цагаас үргэлжилнэ. Тиймээс бөхчүүд болон үзэгчдэд коронавирусийн халдвараас сэргийлэх дараах зөвлөмжийг мөрдүүлэх юм байна.

  • Барилдаан эхлэхээс 2-оос доошгүй цагийн өмнө ирж Монгол Бөхийн өргөөний гадна талбайд ажиллаж байгаа коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний цэгт, шинжилгээнд заавал хамрагдана.
  • Бусад эрүүл мэндийн байгууллагуудад хийлгэсэн халдвар илрүүлэх шинжилгээний хариуг хүчингүйд тооцно.
  • Хэрэв таны шинжилгээний хариу “Эерэг” гарсан тохиолдолд халдварын шинж тэмдэг илэрсэн эсэхээс үл хамааран бөхийн барилдаанд барилдах, үзэх боломжгүй болохыг анхааруулж байна.
  • Амны хаалтны нөөцтэй ирэх ба амны хаалтыг тогтмол, зөв зүүж, 2 цаг тутамд болон бохирдсон тухай бүр сольж, тусгай хогийн цэгт хаяна.
  • Ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлсний дараа болон гарыг бохирдсон тухай бүр савандаж угаан, халдваргүйжүүлнэ.

Эх сурвалж: Баянзүрх дүүрэг

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close