Засгийн газарБоловсролОнцлохОрон нутаг

Дархан хотын багш нарын төлөөлөлтэй уулзав

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Дархан-Уул аймгийн төрийн болон хувийн өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, ажилтны төлөөлөлтэй уулзлаа. Багш нарын төлөөлөл Боловсрол, шинжлэх ухааны сайдаас насан туршийн боловсрол, үдийн хоол, хувьсах зардал, цалин хөлс, багшийн хөгжил, сургуулийн өргөтгөл, хуулийн шинэчлэл зэрэг олон асуудлыг тодруулсан юм.

Боловсролын салбар эрх зүйн болон төсвийн шинэчлэлийг эхлүүлсэн. Энэ хүрээнд багш нарын цалинг нэмэгдүүлж, үр дүнд суурилсан цалингийн системийг бий болгоод байна. Боловсролын багц хуулийн төслөөр эрх зүйн томоохон шинэчлэлийг хийх боломж бүрдэж байгаа юм. Танхим болон танхимын бус хэлбэрээр хичээллэхэд сурагчдад хичээлийн хоцрогдол үүссэн. Цаашид хичээлийн хоцрогдлыг нөхөхөд аймгийн удирдлагууд, багш нартай хамтарч ажиллана гэдгийг салбарын сайд онцлов.

Дархан хот “Боловсрол-2032” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд хүүхэд, багшийн хөгжлийг дэмжиж, суралцах орчныг сайжруулах чиглэлд гол анхаарлаа хандуулах юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close