WorldОнцлох

Тонга: Галт уулын дэлбэрэлт атомын бөмбөгөөс ч илүү хүчтэй байсан гэж НАСА мэдэгдэв

Тонгад галт уул дэлбэрч цунами үүсгэсэн нь дэлхийн хоёрдугаар дайны үед Хирошимад хаясан атомын бөмбөгөөс хэдэн зуу дахин хүчтэй байсан гэж НАСА мэдэгджээ.

Тус агентлагийн мэдээлснээр, дэлбэрэлт Тонга улсын нийслэл Нукуалофагаас хойд зүгт орших галт уулын арлыг устгаж, хүн амын дийлэнх нь цунами болон нурангид нэрвэгдсэн байна.

Дэлбэрэлтээс үүдэлтэй галт уулын үнс, хий, тоосонцор их хэмжээгээр ялгарсан нь Тонгагийн албаныхны хувьд томоохон сорилт болж байна.

Галт уулын дэлбэрэлт болон цунамигийн дараах усны эх үүсвэрүүд зузаан үнсэн бүрхэвчээр бохирдож, холер, суулгалт зэрэг өвчний эрсдэл нэмэгдэх вий гэсэн болгоомжлол байсан.

Гэвч сүүлийн өдрүүдэд хийсэн шинжилгээгээр гүний ус, борооны ус уухад аюулгүй болсон гэдгийг албаныхан онцоллоо. Гэвч нарийн ширхэгтэй галт уулын үнс болон ялгаруулалт нь нийгмийн эрүүл мэндэд эрсдэл учруулсаар байна.

Хордлого нь амьсгалахад хүндрэл учруулж, зүрх судасны системд нөлөөлж, уушиг, нүд, арьсыг цочроож болзошгүй аж. Уг цунамид гурван хүн амиа алдсан нь батлагдсан юм.

Т.Гэгээ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close